Орц:
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 2 стакан сүү
* 3 ш өндөг
* Канола тос, шарахад
Бэлтгэх нь:
- Тосоо хайруулын тавганд хийн халаана.
- Хуурай орцуудаа тусад нь шингэн орцуудаа (сахар, өндөг, сүү) тусад нь нийцүүлж хутгана.
- Хуурай шингэн орцуудаа холин нийцүүлээд бэлдмэлээсээ 1/2 стаканыг халаасан тос руугаа зиг заг хэлбэртэй асгаж нэмнэ. Боов маань шаргалтаад ирэхлээр эргүүлээд нөгөө талыг нь бас шаргалттал шарна. Шарсан боовнуудаа хэрээсэн төмөр дээр тавиж илүүдэл тосыг шүүнэ.
- Шаргалтаж бэлэн болсон боовон дээрээ нунтаг сахар шигшин цацаад зайрмаг эсвэл хөөсрүүлсэн крем,нимгэлэн зүсэж бэлтгэсэн хүссэн жимсний хамтаар сервислэнэ.
Зүүлт
* Зурган дээрх шиг жижиг жижиг боов шараад, тал бүрийг шоколадны ганашнд дүрэн хөргөөд, завсар нь зайрмаг хавчуулан сандвич маягаар сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment