Wednesday 28 July 2010

Газрын самрын нухаш, крем бяслагны фростинтой гадил жимсний капкэк (Banana Cupcakes with Peanut Butter Frosting)


Орц:

* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг

* 1/2 амттаны халбага хүнсний сода

* 1/4 амттаны халбага давс

* 2 ш гүйцэд боловсорсон гадил жимс

* 1/2 стакан
зөөхий (sour cream)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь

* 3/4 cтакан сахар

* 1/2 стакан масло

* 1 ш том өндөг

* 1 том өндөгний шар

* 1 1/4 cтакан гурил

Фростин:

* 1 1/2 стакан нунтаг сахар

* 225 гр крем бяслаг (cream cheese)

* 1/2 cтакан масло

* 1/2 стакан газрын самрын нухаш (smooth peanut butter)

* жижиглэн хэрчиж бэлтгэсэн давстай газрын самар, чимэглэхэд
(хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 12 стандарт хэвэнд зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давсаа дунд зэргийн саванд холиж бэлтгэнэ. Өөр нэг саванд гадилаа сайтар нухна. Гадилны нухаш дээрээ ваниллин, зөөхийгөө нэмнэ. Нийцүүлнэ.
  3. Цахилгаан холигчоор томхон саванд хийсэн маслo, сахараа 3 орчим минут хөөсөртөл нь хутгана. Өндөг, өндөгний шараа нэмж нийцүүлнэ. Гурилаа гадилтайгаа ээлжлүүлэн 3 удаад (гурил, гадил, гурил, гадил, гурил) нэмнэ. Цаас дэвсэж бэлтгэсэн хэв тус бүрдээ 1/4 стакан зуурмагнаасаа хийнэ.
  4. Халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 20 минут шарна. Хөргөнө.
  5. Нунтаг сахараа томхон сав руу шигшин хийнэ. Крем бяслаг, масло, газрын самрын нухашаа нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн фростингоо хөргөсөн капкэк дээрээ тэнцүхэн хуваан жигд тараан түрхээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: