Tuesday 20 July 2010

Гүнжидийн үр, самраар амталж шарсан тахианы далавч (dakkangjung)


Орц:

* 1/4 стакан гурил
* 1/4 стакан эрдэнэшиш эсвэл төмсний цардуул
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц (red chili pepper)
* 10 ш тахианы далавч, үзүүрийг аваад, хоёр хувааж бэлтгэсэн
* шарахад тос
* 1/2 стакан ус эсвэл пиво
* 7 см урттай цагаан гаа арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 амны халбага цуу
* 1/2 стакан бор сахар (light or dark brown sugar)
* 3 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/3 стакан (35 гр) хуурсан газрын самар, томхон хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага хуурсан гүнжидийн үр (sesame seeds)
* 1 амттаны халбага улаан перц (red chili flakes)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, цардуул, өндөг, давс, 1/2 амттаны халбага нунтаг улаан перцээ холиод дахины далавчаа нэмж бүрнэ.
  2. Халааж бэлтгэсэн ахиухан тосонд далавчнуудаа нэмээд шаргалтаж болтол нь шарна.
  3. Томхон саванд усаа хийж буцалгана. Цагаан гаа, цуу, бор сахар, будааны цуу, эрдэнэшишийн сиропоо нэмнэ. Зөгийн бал дайтай өтгөртөл нь буцалгана.
  4. Галаа унтраагаад шарсан далавчаа газрын самар, гүнжидийн үр, улаан перцээ (chili flakes) нэмж нийцүүлээд таваглаад сервислэнэ.

No comments: