Monday 26 July 2010

Зөгийн бал нимбэгтэй хөлдөөсөн тараг (Honey Lemon frozen yogurt)


Орц:

* 2/3 cтакан зөгийн бал
* 2 амны халбага нимбэгний шүүс
* 1 амттаны халбага үрсэн нимбэгний хальс (lemon rind)
* чимх давс
* 2 стакан тараг
* 2 өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Зөгийн бал, нимбэгний шүүс, нимбэгний үрсэн хальс, давсаа нэг саванд хийн гал дээр тавин халааж хутган нийцүүлнэ.
  2. Таргаа нэмж нийцүүлээд 2 цаг хэртэй хөргөнө. Өндөгний цагаанаа сайтар хутган хэлбэрт орохуйц болгоод (stiff peaks) тарагтайгаа холиж зөөлөн хутгаж нийцүүлээд зайрмагны машинд хийн хөлдөөн сөрвислэнэ.
  3. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.

No comments: