Friday 23 July 2010

Гадилтай Savoiardi жигнэмэгтэй хялбар амттан


Орц:

* 250 гр Savoiardi-Lady Finger
* 1 л сүү
* 1 ш өндөг
* 2 амны халбага масло
* 3 амны халбага гурил
* 1 стакан сахар
* 1 уут ваниллинтай сахар

Бэлтгэх нь:

  1. Сүүнийхээ 250 мл, жигнэмэгнээс бусадыг холиод зөөлөн гал дээр тавин хутган өтгөртөл нь буцалгаад хөргөнө.
  2. Жигнэмэгнийхээ талыг үлдээсэн сүүндээ дүрэн тавцан дээр байрлуулна. Дээр нь хөргөсөн пүддингийхээ талыг асгана.
  3. Хүссэн жимсээ угаагаад хэрчээд пүддин дээрээ байрлуулна. Үлдсэн жигнэмэгүүдээ мөн сүүнд дүрээд тавцан дээр байрлуулаад үлдсэн жимсээ өрнө. Үлдээсэн пүддингээ хамгийн дээр нь асгаад тэгшлэн янзлаад, үрсэн шоколад кокос эсвэл элдэв жимсээр чимэглээд зүсэж таваглаад сервислэнэ.

No comments: