Thursday 1 July 2010

Үзэмтэй үрэл

Орц:

* 2 стакан үзэм
* 1/4 стакан эрдэнэшишийн сироп (Corn Syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага нунтаг сахар
* 170 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Шоколад, эрдэнэшишийн сиропоо жижгэвтэр заванд хийн зөөлөн гал дээр тавиж халаан хутган хайлуулна.
  2. Шоколадны бэлдмэлээ гал дээрээс аваад нунтаг сахар, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Үзмээ шоколадны хайлмагт хийгээд хутгаж үзэм бүрийг шоколадаар бүрээд сэрээ эсвэл цоорхойтой халбагаар үзэм бүрийг шүүн гаргаж ирэн тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тараан тавиж царцаана.

No comments: