Wednesday 8 September 2010

Овъёостой шоколадтай жигнэмэг (Oatmeal Chocolate Chip Cookies)


Орц:

* 450 гр масло эсвэл 2 стакан shortening
* 2 стакан бор сахар
* 2 стакан цагаан сахар
* 4 ш өндөг
* 1 амны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага хүнсний сода
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 1/2 амттаны халбага давс
* 5 стакан овъёос (oatmeal)
* 4 стакан гурил
* 225 гр шоколад

Бэлтгэх нь:
  1. Масло, сахараа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмнэ. Сода, хөөлгөгч нунтаг давс гурилаа нэмнэ. Oвъёос, шоколадаа нэмээд нийцүүлж хутгана.
  2. Зуухаа 190 градуст халаана. Бэлдмэлээсээ тостой цаас дэвссэн тавцан дээр зайрмагны халбага ашиглан хооронд нь зайтай байруулна. 9-10 минут захаасаа шаргалтаж эхэлтэл шараад хөргөөд сервислэнэ.

2 comments:

Pro31 said...

Би энэ cookie-г хийсэн чинь бондгор биш харин шалчийгаад хэвгүй хавтгай юм болоод байхым. амт нь ч гоё байна л даа, гэхдээ тарж нураад хэрэг алгаа, үзэмжгүй гэдэг нь, яах ёстойм болоо?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Про31-ээ ер нь масло нь хайлаад шалчийх нь элбэг байдаг. Помбогор болгохыг хүсвэл багахан хуурай гурил нэмж хатуудуу зуурмаг бэлдээд жигнэхээсээ өмнө хөргөгчинд хийн хэдэн минут амраагаад туршаарай...