Wednesday 13 October 2010

Партиброт (PartyBrot-German party bread)


Орц:

* 3 амттаны халбага дрожж
* 250 мл сүү
* 60 гр масло
* 2 амны халбага сахар
* 2 ш өндөг
* 560 гр гурил
* 2 амттаны халбага давс

Дээр нь;

* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ус
* хуурсан гүнжидийн үр (sesame)

Бэлтгэх нь:

  1. Сүүний 100 мл-д дрожжоо хийгээд хутгаж нийцүүлнэ. Өөр нэг саванд үлдсэн сүүгээ, сахар, маслийн хамт хийн халаана. Халаасан сүүгээ бүлээсгээд өндгөө нэмж нийцүүлнэ.
  2. Давс, гурилаа нэг саванд хийн хутгаж нийцүүлнэ. Өндөг, масло, сүүний бэлдмэлээ нэмж гурилаа зуурна. Гурилаа 10 орчим минут нухна. Гурилаа савандаа хийгээд амыг нь гялгар уутаар бүтээгээд халуун дулаан газар тавьж 1 1/2 цаг хөөлгөнө. Хөөсөн гурилаа бүрсэн уутыг аваад дахин 10 минут амраана.
  3. Хөөлгөж бэлтгэсэн гурилаа 19 тэнцүү хуваана. Нэг бүрийг бөөрөнхийлнө. 24см кексний хэвийг тослож бэлтгэнэ. Хамгийн гадуур 12 бөмблөгөө өрнө. Дотуур нь 6 ш өрөөд голд нь үлдсэн нэгээ тавина. Ингэж байрлуулсан талхаа дахин гялгар уутаар бүрээд 45 орчим минут амраана.
  4. Нэг өндгөө нөг амттаны халбага устай холиж нийцүүлнэ. Багсны тусламжтайгаар хөөж, хоорондоо наалдсан бөмблөгүүд дээр түрхээд гүнжидийн үрээ цацаж чимэглээд 200 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол 30-45 минут шарна.

2 comments:

Anonymous said...

Ih goy hoolnii joruud baina zarimiig n hiij uznee!! Amjilt!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous туршаад туршилгаа хуваалцаарай. Блог маань таалагдсанд таатай байна.