Thursday 17 January 2013

Нухдаггүй бүхэл үрийн гурилан талх


Орц

* 3 стакан бүлээн ус
* 1 амны халбага дрожж
* 1 амны халбага сахар
* 1 амны халбага давс
* 1 амны халбага цагаан цуу
* 1 амны халбага чидун жимсний тос
* 3 стакан цагаан гурил
* 2.5 стакан бүхэл үрийн гурил

Бэлтгэх нь
  1. Бүлээн усандаа дрожж сахараа хийгээд 5 минут байлгана.
  2. Оливийн тос, цуу, давсаа нэмнэ. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ. 
  3. Гурилаа нэг нэг стаканаар нэмээд нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь хутгана, Бүхэл үрийн гурилаа мөн нэг нэг стаканаар нэмнэ. Талхны зуурмагаа дулаан газар тавин 2 дахин их болж хөөтөл нь 30-40 минут хөөлгөнө.
  4. 2 талхны хэв тослож бэлтгэнэ. Хөөсөн зуурмагаа гараа оролцуулалгүйгээр 2 хуваагаад (хутга эсвэл хусуур ашиглан)  тослож бэлтгэсэн хэвэндээ хийнэ.
  5. 180 градуст халаасан зууханд хэвэндээ хийсэн талхны бэлмэлээ хийгээд болж шаргалттал нь 50-60 минут шарна. 
  6. Болсон талхаа гаргаад хэвэнд нь минут байлгаж хергеед хэвнээс нь гарган дахин 10 минут хөргөнө. Хөрсөн талхаа зүсээд сервислэнэ.

4 comments:

Aamregled said...

их сайхан зөвлөгөө өглөө баярлалаа
...
энэ гараараа оролцуулахгүй хуваана модон халбага ашиглана гээд байдаг нь ямар учиртай байдын бэ

бас сэтгэгдэл бичихэд амар болговол их сайн байна .
энэ олон үсэг мүсгийг нь аваад хаячуул сэтгэгдэл бичмээрийнаа

бас танилцмаар байна
debe_ts@yahoo.com энэ миний хаяг

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Delgermaa аль болох хөөлтийг нь буулгахгүйг хичээж байгаа нь тэр. Тэр үсгийг аваад хаячихаар спамаар дүүрчихдэг юм аа, тиймээс туршсан жорууд дээрээ төвөгшөөлгүйгээр сэтгэгдэл үлдээж байхыг хичээнгүйлэн гуйя.

Unknown said...

Заавал цагаан цуу хийх ёстой юу? Яагаад

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

haraagui commented ni hariulaagui zondoo udaasan baina yer ni bol tovchhondoo hooltond noloolno vinegar. alimtsii tsuu geh met baga huvitai tsuu hereglene