Өнөөдрөөс эхлэн 7 хонг адууны махан жорууд оруулана.
Монголчуудаас гадна Итали, Францчууд адууны махыг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна. Адууны мах үхрийн махнаас холестрол багатай. төмөр ихтэй, содиум багатай байдаг.
Орц: порц 4* 8 зүсэм адууны мах
* 100 гр Pecorino Cheese
* 80 гр гахайн өөхөн тос (lard)
* 200 мл улаан дарс
* улаан лоолийн соус (Tomato sauce)
* 1 ш сонгино
* оливийн тос
* сармис
* базилик
* яншуй
* давс, перц
Бэлтгэх нь
- Махаа дэлгээд голд нь багахан өөхөн тос, нимгэлэн хэрчсэн бяслаг, яншуй, сармис, давс перцээр амтлаад ороогоод чигчлүүр эсвэл утасаар ороож бэхлэнэ.
- Оливийн тосоо халаагаад сонгиноо нэмнэ. Хэсэг хуураад махаа нэмнэ. Махаа тойруулан борлуулаад лоолийн соус виногоо нэмнэ. Давс перцээр соусаа амтлаад махаа болтол таглан зөөлөн гал дээр буцалгана.
- Сүүлийн таван минутад базиликаа нэмээд таван минутын дараа таваглаад сервислэнэ.
1 comment:
Энэ чинь ёстой амархан гоё хоол байнаа. Маргааш хийж үзнээ.
Post a Comment