Орц:
* 30 ш капкэкний хэв
* цацдаг ургамалын тос
* 2 2/3 стакан гурил
* 1 1/2 стакан нунтаг какао (unsweetened cocoa powder)
* 1 амны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* 3 1/2 стакан сахар
* 1 1/4 стакан кофе, хөргөсөн
* 1 1/4 стакан buttermilk
* 3/4 стакан ургамалын тос
* 2 ш том өндөг
* 2 ш том өндөгний шар
* 1 амны халбага ваниллины охь
* 1 1/4 стакан шоколад (mini semisweet chocolate chips)
* Алмонд фростин (жор нь доор)
Бэлтгэх нь:
- Зуухаа 160 градуст халаана. Цаасан хэвүүдээ цацдаг тосоортослож бэлтгээд 2 тавцан дээр тараан өрнө.
- Гурил, какао, синнамон, хөөлгөгч нунтаг, давс, хүнсний содагаа нэг сав руу шигшиж бэлтгэнэ.
- Сахар, кофе, buttermilk, тос. өндөг, өндөгний шар, ваниллины охио өөр нэгэн саванд холино. Цахилгаан холигч ашиглан нийцүүлнэ. Хууриа орцоо нэмж нийцүүлнэ. Шоколадаа нэмж нийцүүлнэ.
- Цаасан хэв бүр рүү 1/4 стакан зуурмаг хийгээд нэг тавцанг нэг удаад халаасан зуухандаа хийн капкэкийг болж шаргалттал 24 минут шарна. Хөргөнө.
- Бэлтгэсэн алмонд фростингоороо чимэглээд сервислэнэ.
Ванилла, Алмондны фростин (7 1/2 стакан)
Орц:
* 3 стакан масло
* 10 1/2 стакан нунтаг сахар
* 3 амны халбага крем (whipping cream)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
Ваниллины фростинд:
* 1 амттаны халбага ваниллины охь
Алмондны фростин:
* 1 амттаны халбага алмондны охь
* 6 дусал шар хүнсний будаг (yellow food coloring)
- Маслооо томхон саванд хийгээд цахилгаан холигчоор хутгана. Эцэст нь сахар, ваниллины охь, кремээ нэмж нийцүүлнэ.
2. Бэлтгэсэн фростиныхоо талд нь 1 амттаны халбага ваниллины охио нэмж нийцүүлэнэ.
Алмондны фростин:
3. Үлдсэн талд нь алмондны охио нэмж нийцүүлнэ. Хүнсний будгаа нэг нэгээр дусаан хүссэн өнгөө олтол хутгаж нийцүүлнэ.
No comments:
Post a Comment