Saturday, 18 January 2014

Tөмсний гратин (potato gratin)

Орц

* 3 ш том эсвэл 7-8 жижгэвтэр төмс, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 стакан утсан гауда бяслаг, үрсэн
* 1 1/2 стакан сүүн крем (heavy whipping cream)
* давс, перц

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Төмсөө нимгэлэн хэрчээд (мандолин эсвэл food processor ашиглан хэрчвэл жигд болно) бяслаг, крем, төмсөө холиод давс перцээр амтлана.
  3. 22х33 хэвийг тослож бэлтгэнэ. Амталсан төмсөө жигд тараан тавиад (2.5 см орчим зузаантай) мөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 1 цаг болгоно.
    Эх сурвалж

    3 comments:

    Anonymous said...

    Хөөх, жор оруулаад эхэлсэн байна ш дээ. Яамар удаан хүлээв ээ. Юу ч гэсэн гээд шалгасан чинь байхаар нь баярлалаа ш дээ. Амжилт!

    Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

    сүүлийн үед богоо жоохон цагардуулаад байнаа уучлаарай :D илүү идэвхтэй байхыг хичээнээ. Facebook дээр блогын нэрээр хуудас ажиллулж байгаа. Блогоос туршсан жруудаа хуваалцах санаатай байгаа, нэгдээрэй.

    Anonymous said...

    Aaн тийм үү. Заа нэгднээ, тэгүүл.