Wednesday, 10 February 2010

Аспарагусны салат


Орц:

* 900 гр аспарагус
* 3/4 стакан ургамалын тос
* 1/2 стакан цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 1 амны халбага хатаасан basil
* 2 амттаны халбага хатаасан oregano
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 4 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Аспарагусаа цэвэрлээд томхон саванд хийнэ. 1 см орчим ус нэмээд таглаад 3-5 минут буцалгана.
  2. Усыг нь асгаад хүйтэн усаар зайлгана.
  3. Шүүсэн аспарагусаа хөргөгчинд хийж 2-3 цаг байлгана. Болгоод хөргөсөн асгарагусаа гүехэн тавганд өрж байрлуулна. Бусад орцоо холиод аспарагусан дээрээ тараан асгана.
  4. Ингэж бэлтгэсэн салатаа өрөөний темпратурт 1-2 цаг байлгаад сервислэнэ.

2 comments:

Jagaa said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Баярлалаа та бүхэн ч гэсэн сайхан шинэлээрэй.