Sunday, 28 February 2010

Dak Bulgogi (Korean BBQ Chicken)


Oрц:

* 450 гр тахианы цээжний цул мах, нимгэлэн хэрчсэн
* 1/2 стакан гочужан (gochujang)
* 5 хумс сармис, үрсэн
* 2.5 см урттай цагаан гаа, арилгаад үрсэн
* 1 жижиг сонгино арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш лийр, арилгаад үрсэн (Asian pear)
* 1/2 стакан цуу
* 1 амны халбага үнжидийн үрний тос (sesame oil)
* 1 амны халбага бор сахар (brown sugar)
* 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага хар перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод тахиагаа нэмэн хөргөгчинд хамгийн багадаа нэг цаг амраана.
  2. Тахианы махаа амталж амраасаны дараа шүүж гаргаад илүүдэл шүүсийг асгаад тахианы махаа ил гал дээр эсвэл багахан тостой хайруулын тавганд хийн шарна.

4 comments:

gegeen said...

bayarlalaa. surmaar yum bn

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Солонгос хоолонд дуртай сурахад илүүдэхгүй л байх :)

бж said...

Uchigdur egch ni uuniig hiij uzlee. Guchujan, kanjan=aa jaahan bagasgaad, jaahan chiher nembel ayataihan bolj baina lee. Tegehgui bol arai l haluun, arai l davstai, gashuun bolood baih shig. Manai 2- tegj shuumjleed...Ternees bish uner ni shuud l araanii shuls asgaruulj baina lee.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Туршлагаа хуваалцсанд баярлалаа. Туршиж үзээгүй болохоор яг таг ийм тийм гэж хэлж мэдэхгүй байна. Ядаж байхад эх сурвалжаа дандаггүй Маангчи байх магадлал өндөртэй, эргэж нэг харнаа тэгж байгаад.