Oрц:
* 115 гр шоколад
* 1/2 стакан Shortening
* 2 стакан сахар
* 2 амттаны халбага ваниллины охь (Vanilla Extract)
* 4 ш өндөг
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан шоколад (Chocolate Chips)
* 1 стакан нунтаг сахар, шигшсэн
Бэлтгэх нь:
- Шоколад, маслоо нэг саванд хийн багахан устай арай том саван дээр суулгаад хайлуулна. Сахараа нэмээд нийцүүлнэ.
- Хайлуулсан шоколадны бэлдмэлээ нэг саванд хийн хөргөнө. Хөрөхөөр нь ваниллины охио нэмнэ. Өндгөө нэг нэгээр хагалан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
- Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Шоколад, гурил аа холио chocolate chips-ээ нэмээд хөргөгөчинд хийн хонуулна.Зуухаа 190 градуст халаана.
- Хөргөсөн зуурмагнаасаа жижгийг таслан аваад 2.5 см бөмбөлөг болгон шигшиж бэлтгэсэн нунтаг сахарандаа өнхрүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө. Халаасан зуухандаа хийн болтол жигнэмэгүүдээ нь 10 минут шарна.
2 comments:
"Zadarhai" geed yasan huurhun ner vee ;)
Хэ хэ хагархай гэх үү задархай гэх үү гэж бодож бодож задархай гэсийн... хөөрхөн нэр байгааз дээ :)
Post a Comment