Thursday, 4 February 2010

Бөөрөлзгөний чанамалан хавчуургатай жигнэмэг (Spitzbuebe)



Орц:

* 335 гр масло
* 2 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 ш өндөгний шар
* 3 1/2 стакан гурил
* 1 стакан бөөрөлзгөний чанамал (raspberry preserves)

Бэлтгэх нь:

  1. Маслоо 1 1/2 стакан сахарын хамт цахилгаан холигчоор хутгаж нийцүүлнэ. Өндөгний шараа нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  2. Холигчныхоо хурдыг багасгаад гурилаа 1/2 стаканаар 7 хуваан нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  3. Зуурмагаа томхон тавган дээр тавиад хавтгайлаад гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  4. Зуухаа 160 градуст халаана. Зуурмагаа 6 хуваагаад нэг хэсгийг нь гаргаад үлдсэн таван хэсгийг тавган дээрээ тавиад буцаан ороогоод хөргөгчинд хийнэ.
  5. Гаргасан нэг хэсэг гурилаа 22 см куб болгож илдээд 7.5 см жигнэмэг хэрчигч ашиглан 9 жигнэмэг гаргана. Бүх зуурмагаа энэ маягаар бэлтгэсэний дараа тал жигнэмэгийнхээ голыг жижиг жигнэмэгний зүсэгчээр зүсч шанз хийх нүх гаргана.
  6. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр жигнэмэгүүдээ өрөөд халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15 орчим минут шарна.
  7. Жимсний чанамалаа жижиг саванд хийгээд халаана. Галаа багасгаад өтгөртөл нь 5 орчим минут буцалгаж ширгээнэ. Чанамалаа аяган хийгээд хөртөл нь хүлээнэ. Үлдсэн тал стакан сахараа 1/2 голоо нүхтэй жигнэмэгүүд дээрээ шигшиж чимэглэнэ. Голдоо нүхгүй жигнэмэгүүд дээрээ 1/2 амттаны халбага чанамал тавиад голоо нүхтэй жигнэмэг дээр нь байрлуулна. Илүү гарсан чанамалаа жигнэмэг бүрийн нүх рүү хувааж хийгээд сервислэнэ.

Эх сурвалж

No comments: