Sunday, 21 February 2010

Грек бууцайтай будаа (Spanakorizo)


Орц:

* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 багц бууцай, угаагаад хэрчиж бэлтгэсэн
* 1 стакан урт ширхэгтэй будаа
* 2 1/2 стакан тахианы тунгалаг шөл эсвэл ус
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн яншуй
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн гоньд
* давс, перц
* 1 нимбэгний шүүс мөн үрсэн хальс
* 1/4 стакан фета бяслаг (feta), буталсан

Орц:
  1. Тосоо хайруулын тавганд хийн халаана.
  2. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол 5-7 минут хуурна.
  3. Сармисаа нэмээд үнэр ялгартал нэг орчим минут хуурна.
  4. Бууцайгаа нэмээд шүүсийг нь ялгартал хэсэг хуурна.
  5. Будаа, тахианы тунгалаг шөл, яншуй, гоньдоо нэмээд давс перцээр амтлана.
  6. Буцалгаад галаа багасган будаагаа болтол нь 20 орчим минут таглаатай байлгана.
  7. Лимоны шүүсээр амтлаад буталсан фета бяслагаар амтлаад сервислэнэ.

No comments: