Орц:
* 1 ш цагаан цэцэгт байцаа (ойролцоогоор хоёр кг)
* 50 гр масло
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага карри, curry
* 3 стакан халуун ус
* 1 стакан крем
* 1 стакан сүү
* 4-6 зүсэм талх, шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* Далайн давс, хар перц
Бэлтгэх нь:
- Цэцэгт байцааныхаа навчнуудыг мөн голыг зүсч авна. Үлдсэн хэсгүүдийн угаагаад хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
- Томхон саванд маслоо хийгээд хайлуулна. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол хуурна. Дээр нь жижиглэн хэрчсэн цэцэгт байцаагаа нэмээд 1 амттаны халбага давс, тал амттаны халбага хар перц тал амттаны халбага curry нэмж амтлаад хааяа хааяа хутган зөлөртөл нь 20 орчим минут буцалгана.
- Сүү, крем, усаа нэмээд дунд зэргийн гал дээр буцалгана. Галаа зөөллөөд хааяаа хааяа дээр нь цугласан нитгэлэгийг шүүж хаяан 30 минут буцалгана.
- Шөлөө гал блендэр ашиглан нухаад хүсвэл бага зэрэг ус нэмж шингэлээд хэрэгтэй гэж үзвэл давс, перц нэмээд
- Энэ хооронд дөрвөлжилөн хэрчсэн талхнуудаа нэг тавцан дээр өрөөд халаасан зууханд хийн хатаана.
- Шөлөө таваглаад хатаасан талхнаасаа тавин сервислэнэ.
* Багахан чидун жимсний тосонд шарсан нимгэлэн хэрчсэн лууванг хатаасан талхан дээр тавин сервислэхэд бас гоё байдаг.
No comments:
Post a Comment