Wednesday, 17 October 2012

Шоколадтай кекс


8 хүний порц:

* 150 гр арилгаж цэвэрлэсэн буйлсны самар (almonds)
* 150 гр арилгаж цэвэрлэсэн хушга (walnuts)
* 300 гр хүнсний шоколад (70%-тай)
* Хоолны халбага нунтаг какоа
* 255 гр зөөхий
* 100 гр нунтаг бор сахар

Бэлтгэх нь

  1. Шарах шүүгээг 190С хүртэл урьдчилан халаана. 
  2. Торт хийх савныхаа ёроолыг маслоор тослоод, 20 -25см-ийн радиустай бөөрөнхий сууринд түлэгддэггүй, тос нэвчдэггүй цаас дэвсээд зах хэсгээр нь гурил цацаж өгнө.
  3. Самарнуудаа миксерт хийж ширхэггүй болтол нь нунтаглаад, шоколад болон какаогаа үргэлжлүүлэн хийж, жигдэртэл нь 30 секунд орчим хутгана. Зуурмагаа тусад нь өөр саванд хийнэ.
  4. Миксерт нунтаг мөсөн чихэр болон масло хийж хөөсөртөл нь хутгана. Тэгээд өндөгний шараа нэг нэгээр нь хийж хутгаад, дараа нь самар, шоколадаа хийгээд гар хутгуураар бас дахин хутгана.
  5. Өөр нэг саванд өндөгний цагааныг чимх давстай хийж задарч хөөсөртөл нь хутгана. Тэгээд өндөгнийхөө цагааныг шоколад, самар, маслотойгоо маш зөөлхөн хутгана. Хөөсөрсөн өндөгний цагаанаа задрахаас сэрэмжил. Хольж дуусаад жигнэх савандаа хийж, шарах шүүгээндээ 1 цаг орчим болгоно. Болсон эсэхийг шалгахын тулд шүдний чигчлүүрийг зоогоод 5 секунд орчим байлгаад авахад, чигчлүүр цэвэрхэн, наалдацгүй байвал болсон гэж үзнэ. Энэ торттой, хөөсрүүлсэн зөөхий болон мөхөөлдөс маш сайхан зохицдог.

No comments: