Sunday, 28 October 2012

Улаан лоолийн зутан шөл (tomato soup en croute)


Орц:

* 1.150 кг гүйцэд боловсорсон улаан лооль
* 1/2 стакан масло
* 225 гр цагаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 6 хумс сармис
* 1/4 стакан улаан лоолийн паст
* 1 ш лаврын навч
* 1/2 амны халбага бөөрөнхий хар перц (peppercorns)
* 1 амттаны халбага ганга (thyme)
* 4 стакан крем (heavy cream)
* 1 амны халбага масло
* давс
* 1/2 амттаны халбага цагаан перц (white pepper)
* 450 гр мянган давхар гурил (puff pastry)
* 1 ш өндөг
Бэлтгэх нь:

  1. Томхон саванд ½ стакан маслоо хийн хайлуулна. Сонгино, сармис, ганга, лаврын навч, бөөрөнхий перцээ нэмээд таглан 5 минут хуурна.
  2. Улаан лоолийн пастаа нэмээд хэсэг хуурч багахан борлуулаад жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмнэ. Хэрэгтэй гэж үзвэл багахан ус нэмнэ.
  3. Таглаад зөөлөн гал дээр улаан лооль сонгинийг болтол 30-40 минут буцалгана. Болсон шөлөө блендэрдэж зутан болгоно.
  4. Крем, давс, цагаан перц, маслоо нэмж амтлаад шөлөө буцалгаад галаа унтраан 2 орчим цаг хөргөн амтуудыг нийцэх боломж олгоно.
  5. Хөргөдөн шөлөө 6 аяганд тэнцүү хуваан хийнэ. Мянган давхар гурилаа гэсгээд 0.65 см зузаантай илдэж бэлтгэнэ. Нимгэлсэн гурилан дээрээ аягаан хөмрүүлэн тавиад аяганы амсараас 1 орчим см гадуур зүсч бэлтгэнэ.
  6. Өндгөө 1 амны халбага уста холиж egg wash бэлтгээд багс ашиглан өндөгний бэлдмэлээ зүсч бэлтгэсэн гурилныхаа нэг талд түрхэж бэлтгэнэ. Өндөг түрхсэн талаа доош нь харуулан аягаа хучин дээр нь байлуулна. Аяган дээрээ байрлуулсан гурилаа аяган дотрох шөлөндөө хүргэхгүйгээр татаж байрлуулах хэрэгтэй.
  7. Зуухаа 230 градуст халаана. Үлдсэн өндөгний бэлдмэлээ гурилны дээд талд гурилаа цөмлөлгүйгээр багсны тусламжтайгаар зөөлөн түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн шөлөө тавцан дээр тавин халаасан зуухандаа хийн шөлийг халж мянган давхар гурилыг болж шаргалттал 10-15 минут байлгаад гарган халуунаар нь сервислэнэ.

No comments: