Oрц:
* 3/4 стакан барбекү соус (barbecue sauce)
* 3/4 стакан зөгийн бал
* 1/2 стакан кетчуп
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 4 ш ясгүй, арьсгүй тахианы цээжний тал
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халаана.
- Дунд зэргийн саванд зөгийн бал, барбекү соус, кетчуп жижиглэн хэрчсэн сонгиноо холин нийцүүлнэ. 22x33 см хэвэнд тахиагаа байрлуулна. Тавиан дээрээ соусаа нэмээд саваа таглана эсвэл мөнгөн цаасаар ороож өгнө.
- 200 градуст халаасан зуухандаа тахиагаа хийгээд тахиаг болтол ойролцоогоор 45 минут шарна. Сүүлийн 5-7 минутанд таглааг эсвэл бүрсэн мөнгөн цаасаа авч тахиаг шаргалтуулна.
No comments:
Post a Comment