Орц:
* 1 бүтэн тахиа
* 4 амны халбага масло
* 1 ш сонгино
* 2 ш том лууван
* сайн чанарын ургамалын эсвэл чидун жимсний тос
* давс
Бэлтгэх нь:
- Тахиагаа угаагаад арчин хатааж бэлтгэнэ. Тахиагаа уяж бэлтгэнэ.
- Давсаа дотор гадаргүй цацаж амтлана.
- Хайлуулсан маслоо дотно гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулаан сонгино луувангаа томовтор хэрчин хажуугаар нь зулна. Давс цацаж ногоогоо амтлана.
- Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн дахин нэмж 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.
- Үлдсэн маслон дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн байн түрхэж өгнө.
- Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна.
No comments:
Post a Comment