Орц:
* 1 амны халбага хатаасан basil
* 4 амны халбага масло
* 2 стакан хэрчсэн утсан гоуда бяслаг (shredded smoked Gouda cheese)
* 6 ш жижиг улаан төмс шоо хэлбэртэй болгож хэрчсэн
* 2 ш лууван шоо хэлбэртэй болгож хэрчсэн
* 2 ш celery stalks шоон хэлбэртэй хэрчсэн
* 1 ш сонгино, жижиглэн хэршсэн
* 2 хумс сармис, бяцлаад жижглэн хэрчсэн
* 2 стакан сүүн крем
* 6 стакан тахианы тунгалаг шөл
Бэлтгэх нь:
- Томхон саванд маслоо хийн хайлуулна. Сонгино, celery, луувангаа нэмээд сонгинийг тунгалаг болтол хуурна. Сармис, basil-ээ нэмээд дахин 3 минут хурна. Төмсөө нэмээд дахин 3 минут хурна.
- 6 стакан тахианы тунгалаг шөлөө нэмээд 20 минут буцалгана. Хайруулийн тавганд 4 амны халбага масло хайлуулаад 4 амны халбага гурил нэмж 5 орчим минут хутгангаа хуурч blonde roux (Шөлөө өтгөрүүлэхийн тулд) бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн roux-г шөл рүүгээ нэмж хутгангаа нийцүүлнэ.
- Хэдэн минут дахин буцалгаж шөлөө жоохон өтгөрүүлээд кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 20 минут буцалгана.
- Бяслагаа нэмж хутгаад бяслагаа хайлангуут шөлөө давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment