Oрц:
* 2 стакан гурил
* 1/3 стакан бор сахар light-brown sugar
* 1/3 стакан сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2/3 стакан сүү
* 1/2 cтакан масло, хайлуулаад хөргөсөн
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 325 гр сүүтэй шоколад, жижиглэн хэрсэн (milk chocolate chips)
* 1/2 стакан пекан эсвэл хушига (pecans, walnuts), хэрчсэн
Бэлтгэх нь:
- Зуухаа 205 градуст халаана. Маффингийн 12 хэвийг тослож бэлтгэнэ.
- Томхон саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
- Өөр нэг саванд сүү, өндөг, масло, ваниллины охио холиж нийцүүлнэ.
- Хуурай, шингэн орцоо холиж нийцүүлнэ.
- Шоколад, жижиглэн хэрчсэн самараа нэмж нийцүүлнэ. Тослосон хэвэндээ бэлтгэсэн зуурмагнаасаа хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 15-20 минут шарна.
- Маффингаа хэвтэй нь хэрээсэн төмөр тавцан дээр тавиж 5 минут хөргөөд хэвнээс нь гарган халуун бүлээн эсвэл хүйтнээр нь сервислэнэ.
No comments:
Post a Comment