Орц:
Сууринд
* 1 стакан гурил
* 1/4 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 8 амны халбага масло хайлуулсан
* 1/2 амттаны халбага ваниллины охь
Дээр нь (Lemon Topping):
* 1 ш органик нимбэг
* 1 гр сахар
* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* 3 ш том өндөг, өрөөний темпратурт
* 4 амттаны халбага эрдэнэшишийн цардуул (corn starch)
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага хайлуулсан масло
* нунтаг сахар, сервислэхэд
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- 20 см куб хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд гурил, 1/4 стакан сахар, 1/4 амттаны халбага давс, 8 амны халбага (115 гр) хайлуулсан масло, ваниллины охио холиод нийцтэл нь хутгана.
- Зуурмагаа тостой цаас дэвссэн тавцан руугаа султгаад тэгшлэж бэлтгэнэ. Халаасан зуухандаа хийн суурийг болж шаргалттал 25 минут шарна.
- Энэ зуур нимбэгээ таллан зүсээд үрийг нь аваад дөрвөлжилөн хэрчинэ.
- Дөрвөлжилөн хэрчсэн нимбэгээ нимбэгний шүүс сахарын хамтаар гал тогооны роботонд хийн (food processor) нийцүүлнэ.
- Нимгэний бэлдмэл дээрээ цардуул, өндөг, 1/4 амттаны халбага давс, 3 амны халбага хайлуулсан масолоо нэмээд дахин хутгаж нийцүүлнэ.
- Сууриа болохоор галаа багасган зуухаа 150 градуст тохируулаад нимбэгний бэлдмэлээ болгосон суурин дээрээ асгаад дахин 25 минут шарна.
- Болсон нимбэгний тартаа гаргаж ирээд хэвэнд нь хөргөөд хөрсөнийх нь араа болгоомжтой хэвнээс нь гаргаад дөрвөлжилөн хэрчээд хүсвэл нунтаг сахар цацаад сервислэнэ.
No comments:
Post a Comment