Saturday, 2 March 2013

Далайн бүтээгдэхүүнтэй Солонгос бин (Hae-Mul Pajeon)


Орц:

* 2 стакан гурил
* 2 стакан ус
* 2 ш өндөг
* 1 багц ногоон сонгино
* Ургамалын тос
* давс
* перц
* 1 стакан oysters (хясаа)
* 1 стакан жижиглэн хэрсэн clams
* 1 стакан жижиг сам хорхой (baby shrimps)

Соусанд:

* ¼ стакан цуу
* ½ амны халбага уксус (distilled white vinegar)
* 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
* ½ амттаны халбага сахар
* 1 амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перцээр амтлана. 10-15 минут байлгана.
  3. Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
  4. Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо мөн сайтар угааж цэвэрлээд холисон далайн бүтээгдэхүүнүүдээсээ ¼ стаканыг тараан цацаад бингийхээ доод талыг нь болж шаргалтал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
  5. Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагын пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пизза маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо холиж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.

No comments: