Sunday, 24 March 2013

Улаан буурцаг, ногооны кастроль (Spicy root & lentil casserole)

Oрц: 4 порц

* 2 амны халбага ургамалын тос
* 1 ш сонгино, арилгаад хэрчсэн
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 700 гр төмс, арилгаад угаагаад хэрчсэн
* 4 ш лууван, арилгаад зузаахан хэрчсэн
* 2 ш цагаан лууван (parsnips), арилгаад угаагаад зузаахан хэрчсэн
* 2 амны халбага карри паст эсвэл нунтаг карри
* 1 л ногооны тунгалаг шөл
* 100 гр улаан буурцаг (red lentils)
* жижиг багш яншуй (coriander), жижиглэн хэрчсэн
* тараг, наан талх сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тос халаагаад сонгино сармисаа хийж болж зөөлөртөл нь хааяа хааюа хутган 3-4 минут хуурна. Төмс, лууван, цагаан луувангаа нэмээд галаа нэмэн хааяа хааяа хутган ногоонуудаа болж шаргалттал 6-7 минут хуурна.
  2. Карри паст эсвэл хуурай карригаа нэмээд шөлөө нэмж буцалгана. Галаа багасгаад угааж цэвэрлэсэн буурцгаа нэмээд таглан зөөлөн гал дээр шөлийг өтгөрч ногоонууд болон буурцгийг болтол 15-20 минут болгоно.
  3. Ихэнх яншуйгаа хийж хутгаад 1-2 минут гал дээр байлгаад таваглан үлдсэн яншуйгаараа чимэглээд хавтгай талх, тарагтай сервислэнэ.
Эх сурвалж

No comments: