Орц:
* 125 гр масло, өрөөний темпратурт
* 125 гр нунтаг сахар (caster sugar)
* 2 ш өндөг
* 125 гр хөөлгөгчтэй гурил (self-raising flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага кофе (овоолоостой) 100 мл усанд хайлуулсан
* 100 гр хушига
Кремэнд: (buttercream)
* 200 гр масло
* 200 гр нунтаг сахар
Бэлтгэх нь:
- Зуухаа 170 градуст халаана. 18 см кексний хэвийг тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
- Масло сахараа холигчоор холиж бэлтгэнэ. Масло сахараа нийцэхээр өндгөө нэг нэгээр нэмж нийцүүлнэ. Гурил, хөөлгөгч нунтгаа шигшиж нэмнэ, нийцүүлнэ.
- Усанд уусгасан кофеноосоо нэг удаад 1 амны халбагийг зуурмаг руугаа нэмж нийцүүлээд зуурмагаа халбаганаас урсахуйц шингэнтэй болгоод үлдсэн кофений бэлдмэлээ кремэнд ашиглахаар хадгална.
- Хушигаа зөөлөн хугалж нэмээд, хутгаж нийцүүлээд тостой цаас дэвссэн хэв рүүгээ султгаад дээд талыг нь тэгшлээд халаасан зуухандаа хийн кексийг болтол ойролцоогоор 40 минут болгоно.
- Кремээ бэлтгэхдээ маслоо зөөлөртөл нь хутгана. 200 гр сахараа нэмж нийцүүлээд үлдсэн кофегоо бага багаар нэмж нийцүүлнэ кремний өнгө өтгөн шингэнийг тохируулна. Крем арай шингэдвэл бага зэрэг сахар нэмж нийцүүлнэ.
- Болгосон кексээ хөндлөнгөөр нь 3 давхрага болгож зүсээд голд нь кремнээсээ асган гурван давхар бялуу болгоод үлдсэн хушигаараа чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment