Орц:
* 1 амттаны халбага чидун жимсний тос
* 25 гр масло
* 4 ш тахианы гуя
* 1 ш сонгино, арилгаад жижиглнэ хэрчсэн
* 2 хумс сармис, арилгаад бяцлаад жижиглэн хэрчсэн
* 200 гр мөөг (button эсвэл chestnut mushrooms)
* 225 мл улаан дарс
* 2 амны халбага улаан лоолийн нухаш
* 2 мөчир ганга (thyme)
* 500 мл тахианы тунгалаг шөл
Бэлтгэх нь:
- Тал масло тосоо холин томхон саванд хиьн халаана хайлуулна. Тахиагаа давс хар перцээр амтлана. Масло тостой савандаа хийн тал бүрийг нь шаргалттал 5, 5 минут шарна. Шаргалтуулсан тахиагаа тавган дээр гаргана.
- Үлдсэн маслоо хайлуулна. Сонгиноо нэмээд болж зөөлөртөл нь 5 минут хуурна. Сармисаа нэмээд 1 минут хуурна. Мөөгөө нэмнэ, 2 минут хуураад дарсаа нэмнэ. Улаан лоолийн нухашаа нэмээд ганга тахианы тунгалаг шөлөө нэмнэ. 5 орчим ширүүн гал дээр буцалган дарсаа ширгээгээд тахиагаа нэмэн таглаад галаа багасган тахиагаа болтол 1 цаг орчим шарна.
- Тахиагаа гаргаад шөлөө дахин 10 минут ширүүн гал дээр ширгээнэ. 10 минутын дараа тахианы гуянуудаа буцаан соусанд хийгээд хүсвэл халаагаад сервислэнэ.
1 comment:
Wow that recipe looks really good. I would try that any day and have a cool herbal martini afterwards.
Post a Comment