Tuesday, 22 October 2013

Хүүхдийг хооллох

Эхний хоёр жил хүүхдийн өсөлт хамгийн хурднаар явагддаг. Өсөх хурдац, хоол шингээлт наснаас хамааран өөрчлөгддөг тул хүнсний хэрэгцээ ч гэсэн наснаас хамааран өөрчлөгдөнө. Эхний 6 сар эхийн сүүний үе болно. 6-9 сарууд шилжилтийн сарууд бөгөөд хатуу хүнсэнд дасах үе юм. 9-12 саруудад нярай нар маань томчуудын хоолонд дасаж эхэлнэ. 1-ээс дээш насныхан наснаасаа хамааран томчуудын хоолноос их бага хэмжээтэйгээр идэж болохуйц болдог.

0-12 сартай нярайд хэрэгтэй тэжээлүүд

Хооллолт, эрүүл мэнд хоёр, хоёр биенээсээ салашгүй ойлголтууд бөгөөд эрүүл тархи, эрүүл бие, эрүүл өсөлт бойжилтонд байнгын, зөв хооллолт маш чухал үүрэгтэй. Эрдэс, нүүрс ус, тос, уураг, витамин, ус зэрэг 6 бүлэгт хуваагдана. Эдгээр зургаан бүлэг биенээсээ маш их ялгаатай бөгөөд эхний хоёр жилд тэжээлд гарсан өөрчлөлт хүүхдийн өсөлт бойжилт, тархины үйл ажиллагаа цаашлаад зарим эрхтэний үйл ажиллагаанд согог үүсгэх магадлалтай.

Ус: 1 хүртэл насны хүүхдүүдийн өдөрийн усны хэрэгцээ 600-800мл, 1-5 насныханд 1000-1500мл, 5 -аас дээш насныханд 1500-2000мл байдаг гэж үздэг.

Уураг: Өсөж том болоход гол үүрэг гүйцэтгэдэг уураг сүү, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, мах, буурцаг (soy beans), элдэв буудай (Grain), самар, lentil, вандуйд хамгийн ихээр агуулагддаг.

Нүүрс ус: Энергийн эх үүсвэр нүүрс усыг хүний бие мах бодь үйлдвэрлэдэггүй тул заавал хүнсээр дамжуулан авдаг. Хангалтгүй тохиолдолд хүний бие, биед нөөцлөгдсөн өөх тос болон уурагыг хэрэглэдэг бол хэт ихдсэн тохиолдолд өөх болон хуримтлагдан таргалалт үүсгэдэг. Сүү, элдэв буудай, жимс, ногоо, цардуул нүүрс усны эх үүсвэрүүд байдаг.

Өөх тос: Өөх тосны багадалт турах, өлсөж буй мэт санагдах, арьс хуурайших, арьс зузаарах магадгүй гуужих зэрэг сөрөг үр дагавартай. Хэт ихдэхээр таргалалт үүсдэг. Өөх тосны эх үүсвэр нь мөн сүү сүүн бүтээгдэхүүнүүд, өндөг, загас, мах, бяслаг, эрдэнэшиш, наранцэцгийн г.м ургамалын гаралтай тосууд байдаг. Өөх тос хүний биед энергийн эх үүсвэрээс гадна уураг шиг эд эс бүтээгч үүрэг гүйцэтгэнэ. Зарим төрлийн витаминийг шингээхийн тулд биед өөх тос бас хэрэгтэй байдаг.

Эрдэс: Кальц, магнезиум, фосфор зэрэг зарим минерал шүд болон ясны бүтцэд чухал байдаг бөгөөд төмөр, йод, чинко, зэс, кром, манганез, селениум, молибдин, кобалт, флор, никел зэрэг бусад минералууд хүний биед их хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Бага хэмжээгээр баьвал зохих эдгээр минералууд хүний биед дутагдах аваас элдэв гажигийн эх үүсвэр болдог.

Витамин: Витаминийг хүний бие мах бодь үйлдвэрлэж чаддаггүй тул хүн витаминыхаа хэрэгцээг хүнс тэжээлийн замаар хангадаг. A, B, C, D, E мөн K витаминууд хамгийн чухал витаминд тооцогддог.

A витамин: загас, элэг, өндөг, сүү, масло, жүрж, нимбэг, ногоон навчит ургамалуудад агуулагддаг.
B витамин: элэг, мах, сүү, ширхэгтэй буудайнууд, ногоон өнгөтэй ногоонуудад хамгийн ихээр агуулагддаг.
C витамин: нимбэг, жүрж, greyfurt, улаан лооль, байцаа, төмс, эхийн сүүнд хамгийн ихээр агуулагддаг.
D витамин: загас. өндөгний шар, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.
E витамин: ширхэгтэй буудай, шингэн тос, сүү, буурцаг (soy bean), манжинд хамгийн ихээр агуулагддаг.
K витамин: сүү, ногоон навчит ногоонууд, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.

Mother&Baby - Çocuk sağlığı ve Hastalıkları Uzmanı Dr. Hatice Karaböcüoğlu

No comments: