Monday, 7 October 2013

Маскарпоне бяслагны кремтэй луувангийн бялуу

Carrot cake with lime mascarpone icing
Лайм (далдуу модны жимс), маскарпоне бяслагны кремтэй луувангийн бялуу

Орц: 8-10 порц


* 285 гр тасалгааны хэмтэй, давсгүй масло
* 285 гр бор сахар
* 5 ширхэг шар, цагааныг нь ялгасан том өндөг
* 1 ширхэг жүржийн шүүс, үрсэн хальс
* 170 гр шигшсэн өөрөө исгэгчтэй гурил
* Хоолны халбагаар бага зэрэг овоолсон исгэгч буюу хөөлгөгч нунтаг
* 115 гр нунтаг (almond) буйлсны самар
* 115 гр хагалж цэвэрлээд жижиглэсэн хушга
*Атга хушга (чимэглэхэд зориулсан)
* Циннамон (xалбага дүүрэн овоолсон нунтаг)
* Башир цэцэг (чимх нунтаг- cloves)
* Задь (чимх нунтаг- nutmeg)
* Цагаан гаа (хагас халбага)
* 265 гр цэвэрлэж үрсэн лууван
* Нуурын давс

Лайм маскарпоне крем:

* 115 гр маскарпоне бяслаг ( Италийн нэгэн төрлийн зөөлөн шингэн бяслаг бөгөөд үүнийг маш өтгөн тослог зөөхийгөөр орлуулж болно)
* 225 гр тослог ихтэй крем бяслаг (бидний талхан дээр түрхэж иддэг- cheese cream)
* 85 гр нунтаг мөсөн чихэр
* 2 ширхэг лайм-ны шүүс ба түүний үрсэн хальс
(лайм - Lime-хэлбэр, бүтцийн хувьд лемонтой ижил боловч илүү исгэлэн, өвөрмөц амттай, цитрусын төрлийн ногоон өнгөтэй жимс,)
Энэхүү луувангийн бялуу нь маскарпоне кремний өвөрмөц амтнаас шалтгаалж, луувангийн бусад бялуунаас илүү амттай мэт санагддаг.

Бэлтгэх нь
  1. 180С хэм хүртэл халаасан шарах зууханд тос нэвчдэггүй цаас дэвссэн 22см шоо дөрвөлжин эсвэл дугуй хэвээ хийж халаана. 
  2. Масло, нунтаг мөсөн чихэр хоёроо хольж цайрч хөөтөл нь хутгаад зуурмагтаа өндөгний шарыг нэг нэгээр нь цувуулан хийж хутгаад, дараагаар нь бэлдсэн жүржийн шүүс, үрсэн хальс хоёроо нэмнэ. Ингээд шигшсэн гурил, хөөлгөгч нунтгаа бага багаар хийж хутгаад, хамгийн сүүлд нунтаг самар, амтлагч, лууван зэргээ нэмж, дахин сайтар хольж хутгана.
  3. Өөр саванд өндөгний цагааныг чимх давстай хөөсөртөл нь хутгаад дээр бэлдсэн бялууны зуурмагтаа бага багаар хийж хутгана. 
  4. Урьдчилан бэлдсэн хэвэндээ бэлэн болсон зуурмагаа хийгээд алтан шаргал өнгөтэй болтол нь 50 минут орчим жигнэсний дараа болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатган шалгаарай. 5 хормын дараа чигчлүүрээ авахад цэвэрхэн гарч ирж байвал болсон гэсэн үг. Хэрэв зуурмаг бага зэрэг наалдсан байвал дахин хэдэн минут жигнээд, кексээ хэвэн дотор нь 10 минут хэртэй байлгаж хөргөсний дараагаар төмрөн торон дээр хөмрөөд, кексээ дор хаяж нэг цаг хөдөлгөлгүй хөргөөрэй.
  5. Кремнийхээ орцыг бүгдийг нь хольж сайтар хутгаад бялууныхаа дээр асгаж түрхэнэ. Ингээд бэлдэж жижиглэсэн хушгаа дээрээс нь цацаад бялуу бэлэн болно. 
Эх сурвалж

No comments: