Орц:
* 6 амны халбага гурил
* 1/8 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 6 амны халбага бор сахар
* 2 стакан хушига, алмонд эсвэл пикан, хуураад томхон хэрчиж бэлтгэсэн
* 1½ стакан dates, үрийг нь аваад 4 хувааж бэлтгэсэн
* 1 стакан хатаасан чангаанз (dried apricot)
* 1 ш том өндөг
* ½ амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- 20 см дөрвөлжин хэвийг хэрүүлэн тависан давхар мөнгөн цаасаар бүрж бэлтгэнэ.
- Зуухаа 160 градуст халааж бэлтгэнэ.
- Томхон саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа нийцүүлнэ. Сахар, хушига, чангаанз, dates-ээ нэмээд хуруугаараа хутган нийцүүлнэ.
- Өндгөө өөр нэгэм аюганд ваниллины охитой холиж нийцүүлээд 2 бэлдмэлээ холиж нийцүүлнэ. Мөнгөн цаасаар бүрсэн хэвэндээ бэлдмэлээ хийн жигд тараагаад Халаасан зуухандаа хийн гулдмайгаа шаргалтаж эхэлтэл 30 орчим минут шарна. Жимс самарны гулдмайгаа хэвнээс нь гаргаад хөргөөд хурц хутгаар хуваан сервислэнэ.
2 comments:
Sain uu? Chinii blog taalagdag shuu, zarim joruudig turshij uzdeg, gehdee ene amttanii halbaga gej yag yamar halbaga we? Her hemjeetein bol?
bayarlalaa
Амттаны халбага амны халбага гээд амны халбага нь шөлтэй хоол иддэг том халбага 15мл багтаамжтай, амттаны халбага нь цай хутгадаг, амттан иддэг ойролцоогоор 5мл (4.92мл) багтаамжтай жижиг халбага байдаг. Ер нь baking, cooking хийх дуртай бол measuring cups бас measuring spoons гээд хэмжих багажууд байдаг, тиймэрхүү багажууд худалдаж авбал дээр..
Post a Comment