Орц:
* 1½ стакан буудай
* ½ стакан гарбанзо, chick pea
* ½ стакан white kidney bean
* ½ стакан үзэм
* 7-8 ч илжигэн чих
* 10-15 ш хатаасан чангаанз
* 1 стакан самар
* 2 стакан сахар
* 1 ш жүржийн үрсэн хальс
* 1 ш дунд зэргийн жүржийн шүүс
* 1 амттаны халбага синнамон
* 2 амны халбага сарнайн ус (хүсвэл)
* Анарын ширхэг, давжаа үзэм....
Бэлтгэх нь:
- Буудайгаа сайтар угаагаад даралттай саванд хийгээд 4 хуруу ус нэмж таглаад буцалгана. Буцлангуут галаа унтраагаад 4-5 цагийн дараа саваа онгойлгоод таглалгүйгээр буудайгаа болтол буцалгана.
- Нэг хоногийн өмнөөс бүлээн усанд дэвтээж бэлтгэсэн гарбанзо болон бөөрөн буурцгаа тус тусад нь даралттай саванд хийн хоёр хоёр хуруу ус нэмээд зөөлөртөл нь буцалгана.
- Чанасан буурцагнуудаа чанасан буудайныхаа дээр шүүн нэмнэ.
- Сахар, жүржийн үрсэн хальс, жижиглэн хэрчсэн чангаанз, үзмээ нэмээд буцалгана.
- Эцэст нь жижиглэн хэрчсэн илжигэн чихээ жүржийн шүүсний хамтаар нэмж нэг буцалгаад сервислэх аяганд хуваан хийгээд самар, хушига, анарын ширхэгүүд зэргээр чимэглээд ашура бүр дээр багахан сарнайн ус тараан асгаад хөргөөд сервислэнэ.
6 comments:
chi xool xiixdee sain uu? :D
Гайгүй л гэж боддог ш тээ :D
Anhaagiin gariin hooliig idej bailuu?
Мэдку бараг үгүй байхааа. Та манайхаар ховорхон л ирдэг байсан щүү дэээ.... Гэхдээ та нэг манайд ирээд мэржимэкний шөл хийгээд явсаны дараа манай гал тогооны крант битүүрээд, яагаад битүүрсэнийг нь гайхаад байсан чинь мэржимэк ороод усанд дэвтээд битүүлчихсэн байсан :)
Hehehe ail geriig suidlehee duhsun baina shd. Gehdee merjimeknii shul ni goyo bolson biz de? BI tanaid ochood Erkiin hooliig idcheed yavdag bsan bh l da. Tanaihiig nuuj ireheer l gert chin zochilj gariin hooliig ni idey.
Крантныхаа бөглөөг гаргах гээд бөөн юм болоод шөлний амтыг санахгүй байна. Тэгээрэй очоод товхинохоороо уринаа:)
Post a Comment