Sunday, 14 February 2010

Шоколадтай задархай (DOUBLE CHOCOLATE CRINKLES)




Oрц:

* 115 гр шоколад
* 1/2 стакан Shortening
* 2 стакан сахар
* 2 амттаны халбага ваниллины охь (Vanilla Extract)
* 4 ш өндөг
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан шоколад (Chocolate Chips)
* 1 стакан нунтаг сахар, шигшсэн

Бэлтгэх нь:

  1. Шоколад, маслоо нэг саванд хийн багахан устай арай том саван дээр суулгаад хайлуулна. Сахараа нэмээд нийцүүлнэ.
  2. Хайлуулсан шоколадны бэлдмэлээ нэг саванд хийн хөргөнө. Хөрөхөөр нь ваниллины охио нэмнэ. Өндгөө нэг нэгээр хагалан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Шоколад, гурил аа холио chocolate chips-ээ нэмээд хөргөгөчинд хийн хонуулна.Зуухаа 190 градуст халаана.
  4. Хөргөсөн зуурмагнаасаа жижгийг таслан аваад 2.5 см бөмбөлөг болгон шигшиж бэлтгэсэн нунтаг сахарандаа өнхрүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө. Халаасан зуухандаа хийн болтол жигнэмэгүүдээ нь 10 минут шарна.

2 comments:

Номинговь said...

"Zadarhai" geed yasan huurhun ner vee ;)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ хагархай гэх үү задархай гэх үү гэж бодож бодож задархай гэсийн... хөөрхөн нэр байгааз дээ :)