Sunday, 31 January 2010

Beef Bourguignon Julia Child-н жор


Oрц:

* 1/4 стакан гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг хар перц
* 900 гр дөрвөлжилөн хэрчсэн цул мах
* 4 амны халбага масло
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш улаан чинжүү, үрийн гэрийн гаргаад шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 3 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 450 гр мөөг, цэвэрлэсэн
* 450 гр давжаа сонгино, арилгасан (white pearl onion)
* 4 ш лууван, арилгаад 1 см куб болгож хэрчсэн
* 2 стакан улаан дарс
* 1 ш лаврын навч
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон яншуй
* 1 амттаны халбага хатаасан ганга (thyme)

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд гурил, давс, хар перцээ холино.
  2. Гурилны бэлдмэлэдээ махаа хийж махаа гурилаар бүрнэ.
  3. Томхон саванд маслоо хийж хайлуулна. Махаа нэмээд борлотол нь хуурна.
  4. Сонгино, лууван, мөөг, улаан чинжүүгээ нэмээд сармисаар амтлана. 5-10 минутхуураад дарс, лаврын навч, ганга, яншуйгаа нэмнэ.
  5. Саваа таглаад 175 градуст халаасан зууханд хийж 2 хагас цаг буцалгана. Хоёр хагас цагийн эцэст таглааг нь аваад дахин хагас цаг зуухандаа байлгаад гарган таваглаад жижиглэн хэрчсэн янцуй цацаж сервислнэ.

No comments: