Орц: 2 порц
* 6-7 ш мөөг, угаагаад том жижигээс нь шалтгаалан 2-4 хуваасан
* 1 овоолоостой амны халбага жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 1/2 хумс жижиглэн хэрчсэн сармис
* 8-10 куб Gruyere бяслаг
* багахан чидун жимсний тос
* багахан крем
* багахан улаан перц
* 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн ганга (thyme)
* 3-4 зүсэм banana эсвэл cubanelle pepper
* чимх далайн давс
Бэлтгэх нь:
- Жижиг саванд чидунжимснийтосоо нэмээд халаана. Мөөгөө нэмээд хэсэг хуурна. Давс, сонгино, сармисаа нэмнэ. Хэсэг хуураад таглан тав орчим минут болгоно.
- Бяслаг, ганга, нунтаг улаан чинжүү, багахан крем, жижиглэн хэрчсэн ногоон чинжүүгээ нэмнэ. Хэсэг хуураад мөөгний бэлдмэлээ рамекинууддаа хуваана.
- Багахан бяслагаар рамекин дахь мөөгний бэлдмэлээ хучаад халаасан зуухандаа хийн бяслагийг хайлаад шаргалттал шарна. Шажигнуур талхтай сервислэнэ.
4 comments:
энэ жор чинь их дөжгүй санагдлаа. Харин ганга гэдэг чинь юу билээ,англиар бичвэл болох уу
Ганга анлиар Thyme Энхээ эгчээ...
за их баярласан шүү
@Энхээ эгчээ зүгээрээ амжилт
Post a Comment