Sunday, 30 September 2012

Гадилтай панкэк (banana pancake)


Орц:

* 2 ш өндөг
* 1 стакан гурил
* 1 стакан хар гурил whole-wheat flour
* 2 стакан сүү
* 1/4 стакан ургамалын тос
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага натмег (pumpkin pie spice эсвэл nutmeg)
* 2 ш гадил жимс
* хөөсрүүлсэн крем, сервислэхэд
* гүзээлзгэнэ, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Хуурай орцуудаа холино. Өөр нэг саванд шингэн орцуудаа холиод шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ.
  2. Гадилаа хэрчиж бэлтгэнэ.
  3. Хэрчсэн гадилаа зуурмаг руугаа нэмээд 10 минут байлгаж гадилийн амтыг зуурмагт шингээнэ.
  4. Хайруулын тавгаа халаагаад багахан тос эсвэл масло хийж хайлуулна. Бэлдмэлээсээ тал стаканыг нэмээд тал бүрийг нь шаргалтаж болтол 2 хоёр минут шарна. Ингэж бэлтгэсэн гадилтай панкэкээ шинэхэн гүзээлзгэнэ, хөөсрүүлсэн крем зөгийн бал эсвэл maple syrup-тэй сервислэнэ.

1 comment:

Anonymous said...

thanks informations...
pancake