Көфтэ буюу котлетэнд:
* 1 кг машиндсан мах
* 2 ш сонгино, арилгаад үрсэн
* 1 сармис, хумслаад арилгаад үрсэн
* 6 амны халбага гарам масало
* 1 багц яншуй, жижиглэн хэрчсэн (coriander), хүсвэл
* 1 амны халбага чили соус (chilli sauce)
Сервислэхэд:
* 8 ш пита талх (pitta breads)
* 4 ш улаан лооль, угаагад цагиргалан зүссэн
* тал улаан байцаа нарийхан хэрчсэн
* 1 ш улаан сонгино, хагас цагирган хэлбэртэй хэрчсэн (хүсвэл)
* тараг
Бэлтгэх нь:
- Томхон саванд махаа хийнэ. Котлетний бусад орцоо давсны хамтаар нэмээд гараараа сайтар нийцүүлэн хутгана. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 16 тэнцүү хуваан жижгэвтэр котлетний хэлбэрт оруулна.
- Ингэж бэлтгэсэн көфтэгээ хүсвэл ил гал дээр хүсвэл тосгүй хайруулын тавганд багтах хэмжээгээр нь хийн махаа болж шаргалттал тал бүрээр 5-6 минут шараад халаасан пита талх хэрчсэн ногоонуудын хамтаар сервислэнэ.
No comments:
Post a Comment