Wednesday, 28 November 2012

Жүржтэй жигнэмэг


Орц: 35 ш

* 1 ш өндөг
* 125 гр зөөлрүүлсэн масло
* 100 гр нунтаг сахар
* 1 уут ваниллинтай сахар
* 3 стакан гурил

* 100 гр нунтаг сахар
* 2 амны халбага жүржийн шүүс
* 1 жүржийн хальс, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Өндөг, маргарин, сахар, ваниллинтай сахараа холиж нийцүүлнэ. Гурилаа шигшин нэмнэ. Зуурмаг бэлтгэнэ.
  2. Зуурмагаа 2-3 мм зузаантай илдээд, стаканаар хэвлээд 175 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарж болгоно.
  3. Жүржийн шүүсээ сахартай холиж нийцүүлээд, болгоод, хөргөсөн жигнэмэгээ бэлтгэсэн глазерээрээ чимэглээд үрсэн жүржийн хальсаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: