Saturday, 24 November 2012

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)

Орц:

* 2 амны халбага масло
* 1 tамны халбага чидун жимсний тос
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (Vidalia)
* 1 хумс сармис, арилгаад бяцалсан
* 2 багц бууцай, ишийг нь аваад угааж бэлтгэсэн
* давс, хар перц
* 1/4 амттаны халбага нунтагласан натмег
* 1/4 стакан крем (heavy cream)
Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн хайруулын тавганд маслоо хиььж хайлуулна. Маслоо хайлахаар чидун жимсний тосоо нэмээд сонгино сармисаа нэмж 2 минут хуурна.
  2. Хэрчсэн бууцайгаа нэмээд хэсэг хуурч бүх бууцайгаа тосоор бүрхэгдэн халж эхэлхээр кремээ нэмээд давс перц, натмегээр амтлана. Сайтар хутгаад шингэнийг ширгэж тал болтол нь ойролцоогоор 3-4 минут хуураад таваглан халуунаар нь сервислэнэ.

No comments: