Sunday, 25 November 2012

Ямааны бяслаг авакадотой сандвич (Open-Face Avocado and Goat Cheese Sandwiches)


Орц: 6 порц

* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 амны халбага бяцалсан хар перц
* давс
* 1⁄4 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 115 гр зөөлөн ямааны бяслаг (soft goat cheese)
* 1⁄8 амттаны халбага сайтар нунтагласан хар перц (finely ground black pepper)
* 4 ш авакадо
* Tabasco
* 6 ш жижиг багет, голоор нь зүсээд багахан шарсан (small baguettes)
* улаан лооль
* өргөст хэмх

Бэлтгэх нь:
  1. 1 амны халбага нимбэгний шүүс нунтагласан 1 амны халбага бяцалсан хар перц давсаа нэг саванд хийн хутгана. Хутгангаа чидун жимсний тосоо бага багаар хийж нийцүүлээд дрэссин бэлтгэнэ.
  2. Ямааны бяслагаа үлдсэн 2 амны халбага нимбэгний шүүс сайтар нунтагласан хар перц авакадоны зөөлөн эдээ хэдэн дусал табаскотой холиод бяцалж нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн бяслаг авакадоны түрхлэгээ талхнууд дээрээ хувааж түрхээд тавцан дээр өрөн халаасан зууханд хийн сандвичээ халтал 1–2 минут шарна. Хэрчсэн улаан лооль болон өргөст хэмхээ өрнө. Бэлтгэсэн чидун жимсний дрэссингээ дээгүүр нь жоохон тараан цацаад сервислэнэ.
Эх сурвалж

No comments: