Орц
* 1 1/2 стакан сахар
* 1 1/3 стакан гурил
* 2/3 стакан какао (unsweetened cocoa)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 3/4 смттаны халбага давс
* 2 ш том өндөг
* 3/4 стакан сүү
* 6 амны халбага канола тос (canola oil)
* 2 амттаны халбага ваниллины охь
* 4 том өндөгний шар
* 3/4 стакан сахар
* 230 гр масло, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага нунтаг найруулдаг экспрессо (instant espresso powder)
* 1 амттаны халбага халуун ус
* 340 гр хар шоколад (bittersweet)
* 4 амны халбага масло, хэрчсэн
* 1 стакан крем (heavy or whipping cream)
* 1 амны халбага сахар
* 1 1/3 стакан гурил
* 2/3 стакан какао (unsweetened cocoa)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 3/4 смттаны халбага давс
* 2 ш том өндөг
* 3/4 стакан сүү
* 6 амны халбага канола тос (canola oil)
* 2 амттаны халбага ваниллины охь
кремэнд
* 3/4 стакан халуун ус* 4 том өндөгний шар
* 3/4 стакан сахар
* 230 гр масло, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага нунтаг найруулдаг экспрессо (instant espresso powder)
* 1 амттаны халбага халуун ус
* 340 гр хар шоколад (bittersweet)
* 4 амны халбага масло, хэрчсэн
* 1 стакан крем (heavy or whipping cream)
* 1 амны халбага сахар
Бэлтгэх нь
- Зуухаа 190 градуст халаана. 39.5х 26.5 см хэв тослоод хуурай гурил цацаж эсвэл тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Сахар, гурил, какао, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давсаа нэг саванд холино. Өөр нэг саванд өндөг, сүү, тос, ваниллинаа холино. Хуурай орц руугаа шингэн орцоо бага багаар нэмж нийцтэл нь 5 минут хутгана. Холигчныхоо хурдыг багасгаад зуурмаг руугаа халуун усаа бага багаар нэмнэ. Зуурмагаа бэлтгэсэн хэв рүүгээ хийн болтол нь 20-25 минут жигнэнэ. Болсон кексээ хэвэнд нь хөргөөд гаргана.
- Том тавцан дээр кексээ гаргаад тостой цаасаа хуулна. Хөрөөн үзүүртэй хутга ашиглан 3 тэнцүү хуваана.
- Кремний өндөгний шараа нэг саванд хийн 5 минут орчим хутгаж өнгө нь цайж нимбэгний өнгөтэй болтол хутгана. Өөр нэг жижиг саванд сахараа 1/4 стакан устайгаа холино. Дунд зэргийн гал дээр сахарыг хайлж бараг буцалтал халаана. Сахарын сиропыг буцлаад 114 градус хүрэхээр (чихрийн термометр ашиглан халууныг хэмжинэ) өндөгний шар руугаа бага багаар нэмж (ихээр нэмбэл өндөгниь шар болох аюултай) нийцэж хөөсөртөл нь 10 орчим минут хутгана. Эцэст нь маслоо нэг удаад 1 амны халбагаар нэмэн нийцүүлнэ. Маслоо нийцэхээр експрессогоо халуун усанд найруулаад нэмж нийцүүлнэ.
- Өөр нэг томхон саванд ганашаа бэлтгэнэ. Том саванд шоколад маслоо холино. Өөр нэг жижиг саванд крем, сахараа холиод дунд зэргийн гал дээр тавина. Хааяа хааяа хутгаж эрмэгээр нь хөөсрөөд буцлах ая ороод ирэнгүүт нь энэхүү кремээ шоколадан дээрээ нэмнэ. Нийцүүлж хутгана. 15 минут хөргөөд бялуун дээрээ хэрэглэхэд бэлэн болно.
- Доор нь цэвэрхэн тавцан байрлуулсан хэрээсэн тавцан дээр тостой цаас дэвсээд кекснийхээ нэг давхарыг тавцан дээр байрлуулаад тал кремээ түрхэнэ. Дараагийн давхараа байрлуулаад үлдсэн кремээ түрхээд дахин нэг кексээ тавина. Бэлтгээд хөргөсөн ганашаа асгана. Илүү гарсан ганаш доор байрлуулсан тавцанд хуримтлагдана гэсэн үг. Бэлэн болсон бялуугаа хөргөгчинд 1 цаг байлаад зүсч сервислэнэ.
No comments:
Post a Comment