Орц:
* 1 стакан крем (heavy cream)
* давс
* хар перц
* 1360 гр төмс
* 5 амны халбага масло, 1 амны халбага нь зөөлрүүлсэн үлдсэн 4 амны халбагийг 1 см куб болгож хэрчсэн
* Канола тос (Canola oil)
* 2 мөчир ганга (thyme)
* 2 хумс сармис, арилгагалгүй зөөлөн дарж бяцалсан
* жижиглэн хэрчсэн мангир (chives)
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана. Кремээ томхон саванд хийнэ. Кремээ 1 амттаны халбага давс, 1/2 амттаны халбага перцээр амтлана.
- Төмсөө арилгана. Кремтэй саванд дээрээ mandoline байрлуулаад төмсөө зорж крем рүүгээ хийнэ.
- Талхны хэвийг тал зөөлрүүлсэн маслоороо тослож бэлтгэнэ. Тостой цаас (захаараа хэвнээс 5 орчим см илүү гарч байхаар) дэвсээд үлдсэн маслоороо тостой цаасаа маслодож бэлтгэнэ. Давс перц цацна.
- Зорсон төмсөө нэг эгнээгээр өрж өгнө. Дахин нэг эгнээ өрөөд жижиг куб болгож хэрчсэн маслоноосоо хэдийрлуулаад давс перцээр амтлана. 2 эгнээ дутамд төмсөө масло, давс, перцээр амтлана. Бүх төмсөө байрлуулсаны дараа тостой цаасаа давуулан хучаад хэвээ мөнгөн цаасаар таглана.
- Төмсөө болтол 110 минут орчим шараад зуухнаас гарган 15 минут хөргөнө. Хэвнээс жоохон жижигхэн кордон цаасыг мөнгөн цаасаар ороож бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн цаасаа хэвэн дэхь төмсөн дээрээ байрлуулаад дээр нь хүнд зүйлээр дарж өрнө. Өрөөний темпратурт ирж хөрсөн төмсөн дээрээсээ жингүүдээ аваад хэвтэй төмсөө сайтар ороогоод хөргөгчинд хийн 6 цагаас 2 хүртэл хоног байлгана.
- Ингэж бэлтгэсэн пэйвээ хэвнээс нь гаргаад тостой цааснаас нь салган 12 тэнцүү хуваана. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
- Хайруулын тавганд канола тос хийж халаана. Тосоо халахаар төмсөө нэмээд ганга сармисаа нэмнэ. Төмсөө шарж шаргалгуулаад таваглаад жижиглэн хэрчсэн мангираа цацаад сервислэнэ.
No comments:
Post a Comment