Орц:
* 1 стакан бүлээн сүү
* 2 ш өндөг өрөөний темпратурт
* 1/3 стакан маргарин, хайлуулсан
* 4 1/2 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1/2 стакан сахар
* 2 1/2 амттаны халбага дрожж
* 1 стакан бор сахар
* 2 1/2 амны халбага нунтаг синнамон
* 1/3 стакан масло, зөөлрүүлсэн
* 1 хайрцаг крем бяслаг
* 1/4 стакан масло
* 1 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Эхний долоон орцоо талхны машинд хийгээд талхны машинаа үйлдвэрлэгчийн зааврын дагуу ажиллуулна.
- Зуурмаг маань зуурагдаад хоёр дахин том болж хөөсний дараа багахан гурил цацсан тавцан дээр гаргаад бүтээж 10 минут амраана.
- Жижиг аяганд бор сахар синнамоноо холино.
- Амраасан зуурмагаа 40x53 см харьцаатай дөрвөлжилөн илдээд 1/3 зөөлрүүлсэн маслоо тараан түрхэнэ. Сахар, синнамоны холимогоо тараан цацаад ороогоод 12 тэнцүү хуваагаад тостой цаас дэвссэн тавцан дээр өрнө.
- Тавцан дээрх синнабонуудаа бүтээгээд 30орчим минут амрааж хөөлгөөд 200 градуст халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15 минут шарна.
- Энэ зуур 1/4 стакан масло, нунтаг сахар, ваниллины охь, давс, крем бяслагаа хольж нийцүүлээд шарж болгосон синнобон дээрээ багаханг асган чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment