Wednesday, 27 February 2013

vegetable tian



Орц:

* чидун жимсний тос
* 2 ш том шар сонгино, арилгаад голоор нь хуваагаад жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 450 гр төмс, арилгаагүй, сайн угааж бэлтгэсэн
* 340 гр хулуу (zucchini)
* 570 гр улаан лооль
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амны халбага шинэхэн ганганы навч мөн нэмэлт нэг мөчир ганга (thyme)
* 60 гр грүер бяслаг (Gruyere cheese), үрсэн
Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. 23x33 хэвийг чидун жимсний тосоор тослож бэлтгэнэ.
  2. Хайруулын тавганд 2 амны халбага тос хийгээд сонгиноо нэмж хуурна.
  3. Төмс, хулуу, улаан лоолио угаагаад 6 мм зузаантай хэрчиж бэлтгэнэ. Хуурсан сонгиноо тослосон хэвэндээ жигд тараан байрлуулаад төмс, хулуу, улаан лоолио нэг нэгээр нь давханрлан нэг эгнээ байрлуулаад давс, ганганы навч, перцээр амтлана. Дээгүүр нь дахин 1 амны халбага чидун жимсний тос дээгүүр нь тараан асгана.
  4. Хэвээ мөнгөн цаасаар таглаад ногоогоо зөөлөрч болтол нь 35-40 минут чарна. Таглааг нь аваад гангаа аваад бяслагаа тараан цацаад таглалгүйгээр дахин 30 минут шарна.

No comments: