Орц:
* 150 гр гурилыг 50 гр нунтаг сахар (golden caster sugar), ½ амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder) чимх давстай холиж нийцүүлсэн
* 1 ш өндөг
* 50 гр масло, хайлуулаад хөргөсөн
* 100 мл сүү
* 75 гр нэрс (blueberries)
* 75 гр цагаан шоколад, жижиглэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халаана. 6 маффингийн хэвийг тослож бэлтгэнэ. Өндөг, хайлуулсан масло, сүүгээ хуурай орцон дээрээ нэмж нийцүүлнэ. Эцэст нь шоколад нэрсээ нэмж нийцүүлээд тослосон хэвэндээ хийн халаасан зуухандаа хийн болж шаргалттал 25 минут шарна.
No comments:
Post a Comment