Thursday, 14 January 2010

Шоколадтай писташиотай бискотти


Орц:

* 1 стакан гурил
* 1/4 стакан нунтаг какао
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага давс
* 6 амны халбага сахар
* 1 ш том өндөг
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1/4 стакан писташио (pistachios)
* 1/4 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:

  1. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  2. Өөр нэгэн саванд сахар, өндөг, тосоо холиж хутгана.
  3. Хуурай болон шингэн орцоо холиод нийцүүлнэ.
  4. Бэлдмэлдээрээ шоколадаа писташио самрын хамтаар нэмж нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 25 см урттай гулдмай үүсгэнэ.
  5. 175 градуст халаасан зууханд хийн 30 минут шараад гаргаж ирэн 1 см зузаантай хэрчиж тостой цаастай тавцан дээрээ өрөөд 160 градуст халаасан зуухандаа хийн 10 орчим минут дахиж шарна.

No comments: