Monday, 18 January 2010

Давсалсан самартай карамельтай попкорн (Caramel Corn with Salted Peanuts)


Орц:

* 9 стакан багахан тосонд хуурч задалсан попкорн
* 1 стакан бор сахар
* ¼ стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 6 амны халбага хайлуулсан масло
* ¼ амттаны халбага давс
* ½ амттаны халбага хүнсний сода
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан давсалсан газрын самар (peanuts), хэрчиж бэлтгэсэн

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 120 градуст халаана. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд сахар, эрдэнэшишийн сироп, масло, давсаа 2 амны халбага устай хийж 3-4 минут буцалгана. Бэлдмэлээ гал дээрээс аваад ваниллины охь, хүнсний содагаа нэмнэ.
  3. Ингэж бэлтгэсэн халуун карамелиа попкорн дээрээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Самараа нэмж мөн хутган нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ попкорноо жигд тараан асгаад халаасан зуухандаа хийн цаг орчим шарна. 20 минут дутамд зуухаа онгойлгон попкорноо хутгаж байх хэрэгтэй. Болсон попкорноо гаргаад хөргөөд хэсэглэн хуваагаад сервислэнэ.

No comments: