Wednesday, 27 January 2010

Тосонд дарсан яргай загасны нухаш



Орц:

* яргай загас (gilt-head bream/seabass хэрэглэж болно.)
* чидун жисмний тос
* ногоон сонгино
* ногоон гоньд
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Загасаа бүтнээр нь жигнэж шүүрхий болгоно.
  2. Жигнэсэн загасаа хөргөөд цэвэрлэж бэлтгэнэ.
  3. Гоньд ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ. Загасны махаа саванд хийгээд сэрээний ард талаар зөөлөн даран бяцлаад жижиглэн хэрчсэн сонгино, гоньдоо нэмээд хутгаж нийцүүлнэ. Давс перцээр амтлана.
  4. Загасаа таглаатай шиилэн саванд хийгээд чидун жимсний тос нэмж шилийг чидун жимсний тосоор дүүргэнэ. Таглаад сервислэхээсээ өмнө 12 цаг хөргөгчинд амраана.

No comments: