Орц:
* 1 хайрцаг крем бяслаг зөөлрүүлсэн
* 2 стакан нухсан хулуу (pumpkin)
* 1 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1 ш бүтэн нэмэх нь 2 ш өндөгний шар
* 1 стакан half-and-half
* 1/4 стакан хайлуулсан масло
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан гаа (ginger), хүсвэл
* 1 ш пайны суурь
* Хөөсрүүлсэн крем (Whipped cream), чимэглэхэд
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана.
- Пайны сууриа, болгоогүй бол, хөлдөөгчинд хийж цаг орчим амраана.
- Амраасан пайны сууриа гаргаж ирээд дотор нь таархуйц мөнгөн цаас урж байрлуулаад мөнгөн цаасаа байрлуулаа пайны аяганд 1 кг орчим буурцаг хийгээд халаасан зуухандаа хийн 10 орчим мунут шарна. 10 минутын дараа дотор нь байрлуулсан мөнгөн цаас, буурцаг зэргийг аваад шаргалтаж өнгө ортол нь дахин 10 минут шарна.
- Томхон саван шанзны бяслагыг хутгаж эхлэнэ. Хулууны нухашаа нэмээд нийцүүлнэ. Давс, сахараа нэмээд хутгаж нийцүүлнэ.
- Эцэст нь өндөг, half-and-half, хайлуулсан маслоо нэмж нийцүүлээд шанзаа шарж бэлтгэсэн сууриндаа хийнэ. Халаасан зуухандаа хийн болтол нь 50 орчим минут шарна.
- Пай-аа хөргөөд зүсээд хөөсрүүлсэн кремтэй (whipped cream) сервислэнэ.
No comments:
Post a Comment